Гурван...
Хүрээний хөвгүүн Г.Ням-Очир ахын гурван шүлгийг орууллаа.
"Гурван..." цааш унших »
М-Е-Г-А-Д-У-Т-А
(хэрэм нэвтлэх шинжлэл) "Үүлэн зардас"-ыг ингэж Хэнэдхэгийн хэлээр хэлэх... Надад ч ганцаардах үе тохиолддог л доо. Тэр үед "Сэрэмж алдсан нэгэн ягчис хилэнт эзний бошог зарлигаар сүр жавхлангаа бууруулан үзэсгэлэнт амрагаас жилээр хагацаад..." гээд эхэлэнгүүт хичнээн халуун байсан ч салхи татаад л явчих... Энэ бол яруу найрагийн анагаах увидас юм билээ. Нэг найз минь надад сонин юм ярив. Эмч хүн л дээ. Энэтхэгийн Аюурвед хэмээх анагаах ухааныг сурахаар дээд курст нь 3 сар явж гэнэ. Халуун гэж тамтаггүй Өмнөд Энэтхэгт очоод нэг Дада яаж эм найруулах, ханах хатгах, бясалгуулах тасарсан эрдэм заах юм бодож л дээ. Гэтэл 3 сар нэг дуу заагаад л байж... заагаад л байж. Юу ч ойлгодоггүй. Шалгалтаа өгөх болтол тэр нь "Мегадута" буюу "Үүлэн зардас" байсан гэж байгаа. Манай хүн шууд л Бямбын Ринчин абугайн орчуулгаар эх хэлээрээ хөврүүлээд зогсохгүй утга санааг нь өнгөтөөр ярьж өгч л дээ. Тэгээд Дада: -Монгол хэлэнд хэзээ орчуулсан юм? гэж асууж гэнэ. Манай хүн овоо голдоо сүвтэй юм уншдаг эр болохоор "4 орчуулга байна. Бид бараг 800 орчим жил уншиж байна гэж хариулаад А авсан" гэж байгаа. Хажууд нь англи хэл рүү орчуулагдсан нэг орчуулгад англи хэлтнүүд дулдуйдаж, бусад нь амаа ангайсаар хоцорсон гэж байгаа... Хамгийн гол нь сэтгэлээс үүддэг 404 төрөл өвчнийг анагаах эмч хүний эрхэм нандин нууц эрдэм "Үүлэн зардас"-т байдаг гэж... Мөн их ухаан шүү. Ийм хүмүүсээ энэтхэгчүүд "Дорнын их яруу найрагч" юм уу "Нацагдоржын шагналт" гэдэггүй л дээ. Хар охин тэнгэрийн зарц, хааны охины сонгосон хорвоогийн хамгийн тэнэг эр гэхчлэн... домог зохиосон байдаг.
"М-Е-Г-А-Д-У-Т-А" цааш унших »
Живэгсэдийн дундуур хөвж явах...

"Живэгсэдийн дундуур хөвж явах..." цааш унших »
А - К - А - Д - И - М - О
/Хэрэм нэвтлэх шинжлэл/     Би түүнийг 25 мянган жилийн өмнө амьдарч байхаас нь танина. Тэр бол цаатан байлаа. Дараа нь хэн ч юм баруун зүгээс нүүгээд ч юм уу? зугтаагаад ч юм уу? ирэхдээ төмрийн хүдэр хайлуулах аргыг авчирч өгөв. Тэгээд тэд нийлж байгаад 70 бухын арьсаар хөөргө хийгээд нэг их том хадыг хайлуулаад далайд гарцтай, цасан дээр нэртэй, цаасан дээр мөртэй болсон юм. (Энэ бол Эргүнэ хунгийн домог)
"А - К - А - Д - И - М - О" цааш унших »
***
 
"***" цааш унших »
Ертөнцийн төгс төгөлдөр нэгэн шүлгийн жишээн дээр

"Ертөнцийн төгс төгөлдөр нэгэн шүлгийн жишээн дээр" цааш унших »
Мад
     (Д.Бум-Очирын "Улс төрийн хүн судлалын онолын үүд" хэмээх бүтээлийг шинжлэх нь) Үнэндээ энэ ном гарснаар Д.Бум-Очир нь Г.Ням-очирт "мад" тавив. Надад гэлтгүй олон залуу судлаачдад (ялангуяа Хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарт ажиллаж буй оюутан залуус, магистрант, докторант нарт) судалж буй асуудлаа олон өнцгөөс харж, мянга мянган оюун бодомжуудыг гаргах нөхцөл бололцоог нээж өгөв. Антропологи бол дан ганц түүхийн шинжлэх ухааны нэг салаа салбар төдий биш эргээд бүхэлд нь нийгмийг хөдөлгөх онолын чиг баримтлал, орчин үеийн дэлхий ертөнцтэй нэвтрэх хэл болох юм гэж даан ч санасангүй. Анх энэ номын гарчигийг хараад хаанаас ч юм орчуулаад "калькидчихсан" (махчилсан муу орчуулга гэсэн үг) ном байх хэмээн бодож байсан нь эндүүрэл байсанд ёстой уучлаарай. Уншаад төгссөнийхөө сүүлд ч "би ер нь юу уншчихав" хэмээн эргэлзэж байсан бол тэр асуултынхаа хариуг олох гэж дахин дахин эргүүлж харж, эрэгцүүлэн бодож энэ номын тухай бусдадаа хэл дуулгая хэмээн зориг шулуудсан минь энэ.
"Мад" цааш унших »
Сэмбээ минь...
(Хамгийн сүүлчийн хэрмэл яруунайрагчид зориулав.)   Сэмбээ минь дээ. Хаа явна. ”Улаанбаатарт байгаа миний аав” гэдэг шиг... ямар ч байсан Монголынхоо хаа нэгтээ яваа...Холдлоо гэхэд Шамбалд Бабатайгаа дарс сөгнөж суугаа гэдэгт найднам. Муу юм сонсогдоогүй учраас ийн бичив. Үгийн ид шид, үлгэрийн ид шидэнд итгэдэг...арьсаа шир болтол тэнүүчилж, элгээ тоосго болтол ууж, сансарын агаарт амирласан олон сайхан ах нарын минь залгамж, сүүлчийн хэрмэл яруу найрагч чамд ангийн анд ”Хүрээ хөвгүүн Савка” нь бичиж байна. Уусан уйлсан юмнууд зөндөө л байв. Би ч хааяа уйлдаг. Эр хүний нулмис цуснаасаа илүү үнэтэй л дээ. Гэхдээ л...дотогш нь гашуун архитай хамт гүдхийтэл залгах үе бишгүй гардаг. Харин хэрмэл яруу найрагчдын хувьд тийм биш ээ. Гаднаас нь хараад зэвүүцэж, гараас нь барихаас ч сэжиглэм дүр төрхтэй хааяахан нэг архины мөнгө шаналгаж, халамцуухан шүлэг уншчихаад... хаашаа ч юм яваад өгчихсөн зөвхөн сураг нь сонсогддог тэдний тухай би бичихийг хүсч байна. Тэдний хамгийн сүүлчийн нэг товариш Доржсэмбэ гэж нөхөр байна аа. Түүнд зориулахыг... түүний ”Хэнд би таалагдах ёстой вэ?” номыг уншсаныхаа төлөө бичиж байна.
"Сэмбээ минь..." цааш унших »
Сул тэмдэглэл...
     Өчигдөр гандангийн хашаан дотор ганцаараа удаан сууж элдвийн юм бодлоо. Тэгээд орой нь гэртээ ирээд шууд л нүдээ аниад, завилаад суучихсан. Бясалгаж эхлэхээр шийдсэн маань тэр. Өө, тэгсэн чинь бодлоос ангижрах гэж бодлын тухай бодсоор байгаад юун бясалгах. Ядаж байхад ханын цаг хүртэл чаг чаг гээд хачин их саад болохыг нь яана. Тэгэхээр нь үймээнч цагнуудын амыг барих санаатай хананаас нь хуу хамж аваад бүгдийг нь үүдний өрөөрүү шидчихлээ. Цаг хугацаанаас өөрийгөө чөлөөлж чадсан юм шиг хачин их ихэрхэл төрөөд, сайхан болжийноо. Өглөө нь харин ээж "-Ямар амьтан нь ханын цагнуудыг маань бүгдий нь хуулж аваад, үүдний өрөөнд овоолж орхив оо" гээд л гайхах, үглэх янз орохоор нь дуугүй л хөнжил доогуураа шургаад, гэмгүй царайлан  хэвтлээ шив дээ. Миний нөхөд надад бясалгалын тухай... зүүдээ ажиж, дурсамжаа сэрж, эхийн хэвлийд бүрэлдэж эхэлж байсан үеээ хүртэл санаж чадсан гэхчлэн аймаар дөгөөтэй зүйлс ярьснаар  би вээр тэгэж "бясалгаж" эхэлсэн юм. Тэгсэн юун бясалгах, нойр хүрээд, суугаагаараа унтчихсан байна лээ. Дараа харин илүү судалгаатайгаар үзнэ гэж бодож байгаа... Цөхрөхгүй шүү...
"Сул тэмдэглэл..." цааш унших »
Хэрэм нэвтлэх шинжлэл
Би шүлэг унших дуртай... Би шүлэг мэдрэх дуртай... Би шүлэг задлан шинжлэх дуртай. Юу гэвэл Хайдеггер "Шүлэг бол хамгийн гэм хоргүй зүйл" гэж хэлсэн юм. Тийм л учраас би нэгэн хэний ч үл мэдэх тагтааны тухай... түүний шүлгүүдийн тухай бичье гэж шийдлээ.
"Хэрэм нэвтлэх шинжлэл" цааш унших »
(Нийт: 114)
Загварыг хөгжүүлсэн: -- Kula'S Blog